Хэрэглэх Нөхцөл (Terms and Conditions)

Сүүлд шинэчилсэн огноо: 2026.10.18

1. Тодорхойлолтууд

  • “Бид”, “Компани” – Жи Жи Эм цогц энтертайнмент, Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд.
  • “Та”, “Хэрэглэгч” – Вэбсайтад хандаж буй, эсвэл бүртгүүлж санал өгч буй хувь хүн.
  • “Үйлчилгээ” – www.mesmerism.mn (цаашид “Вэбсайт”) хаягаар хүргэгдэж буй санал хураалтын платформ.
  • “Санал”, “Star” – Хэрэглэгч өөрийн дансаар дамжуулан дуртай YouTube бүтээчид өгч буй нэг “Star” 500₮ үнэтэй нэгж.
  • “Цэнэглэлт” – Хэрэглэгчийн дансанд хийгдэж буй мөнгөн дүн, хамгийн багадаа 5000₮ байна.
  • “YouTube Champ 2026” – дөрвөн 7 хонгийн хугацаанд санал хураалт явагдах ба долоо хоног бүр 4 контент бүтээгч шалгарсаар нийт 16 контент бүтээгч YOUTUBE CHAMP 2026-д оролцоно.

2. Ерөнхий нөхцөл

  • Хэрэглэгч нь 18-аас дээш настай байх ёстой.
  • Та зөвхөн өөрийн болон товчилсон нэрээр бүртгүүлж, үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
  • Та санал өгөхийн тулд дансаа хамгийн багадаа 5000₮-өөр цэнэглэх шаардлагатай.
  • 1 санал = 500₮, санал буцаах боломжгүй.
  • Цэнэглэлтээс орж ирсэн нийт мөнгөн дүнг тэмцээний шагналын сан болон зохион байгуулалтын зардалд ашиглана.

3. Хэрэглэгчийн бүртгэл ба аюулгүй байдал

  • Та бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн бөглөх үүрэгтэй.
  • Нууц үг, дансны мэдээллээ хамгаалах хариуцлага таны өөрийнх.
  • Хэрвээ та хэн нэгэн таны дансыг зөвшөөрөлгүй ашигласан гэж сэжиглэвэл бидэнд нэн даруй мэдэгдэнэ үү.

4. Саналын ашиглалт ба хязгаарлалт

  • Нэг хэрэглэгч олон санал өгөх боломжтой боловч хууль бус автомат саналын үйлдлийг хориглоно.
  • Луйврын шинжтэй, системийг хуурсан үйлдэл илэрсэн тохиолдолд данс хасагдана.

5. Буцаалт ба нөхөн төлбөр

  • Санал, дансны цэнэглэлтийн төлбөр буцаах боломжгүй.
  • Техникийн асуудлаас болж санал бүртгэгдэхгүй тохиолдолд хэрэглэгч бидэнтэй холбогдож гомдол гаргах эрхтэй.

6. Зохисгүй агуулга

  • Хууль бус, доромж, садар самуун, бусдын нэр хүндэд халдсан агуулга оруулахыг хориглоно.
  • Хуурамч мэдээлэл, вирус болон системд хортой код нийтлэхийг хориглоно.

7. Оюуны өмч

  • Вэбсайт дээр нийтлэгдсэн бүх текст, зураг, видео болон бусад контент нь компанийн өмч.
  • Хэрэглэгч өөрийн оруулсан агуулгад эзэмших эрхтэй боловч, нийтлэх эрхийг компанид олгож байна.

8. Үйлчилгээний тасалдал ба хариуцлага

  • Бид санал хураалтын найдвартай ажиллагааг хангахыг зорих боловч тодорхой нөхцөлд тасалдал гарч болзошгүй.
  • Үйлчилгээ “байгаа чигээрээ” (as-is) нөхцөлтэйгөөр олгогдоно.

9. Эрх зүйн зохицуулалт

  • Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж хамаарна.
  • Маргаан гарсан тохиолдолд эхлээд бидэнтэй холбогдон эвлэрлийн аргаар шийдвэрлэхийг зорих хэрэгтэй.

10. Өөрчлөлт хийх эрх

  • Компани нь энэхүү нөхцөлд аливаа өөрчлөлт хийх эрхтэй.
  • Шинэчилсэн нөхцлийг вэбсайтад нийтэлснээр хүчин төгөлдөр болно.

11. Холбоо барих

  • Вэбсайтын хаяг: www.mesmerism.mn
  • И-мэйл: info@mesmerism.mn

12. Live Chat болон Сэтгэгдэл

12.1 Live Chat үйлчилгээ

  • Вэбсайт нь хэрэглэгчидтэй бодит цагийн харилцаа үүсгэх Live Chat үйлчилгээг агуулна.
  • Live Chat нь 30 секундийн хоцрогдол (delay)-той байна.
  • Чатыг хянах модератор ажиллаж байгаа бөгөөд зохисгүй, хууль зөрчсөн, ёс зүйгүй агуулгатай мессежүүдийг хянаж устгах эрхтэй.
  • Доромж, гадуурхал, гүтгэлэг, хувийн мэдээлэл, линк, сурталчилгааг хориглоно.

12.2 Сэтгэгдэл бичих

  • Хэрэглэгч YouTuber-ийн профайл хуудас дээр сэтгэгдэл үлдээх боломжтой.
  • Доромж, сурталчилгаа, спам, хувийн мэдээлэл зэргийг нийтлэхийг хориглоно.
  • Модератор хянах ба шаардлагатай тохиолдолд устгаж, хэрэглэгчийн эрхийг хязгаарлаж болно.